Зөвшөөрөлгүй газарт татсан хашааг албадан буулгана

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-05 12:16:51

Ховд /МОНЦАМЭ/. Зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн газарт хашаа хатгаж байгаа талаарх иргэдийн санал гомдлын дагуу  Ховд  аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүхээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллажээ.  

Ажлын хэсгийнхэн нарийвчлан судалж, зөвшөөрөлгүй газарт хашаа татсан бол хуулийн хүрээнд  хариуцлага тооцох, хашааг  албадан буулгах талаар иргэдийн уулзалтын үеэр дуулгав.

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн IX, X гудамжинд 2014 онд 66 айлын хашааны газрыг иргэдэд олгож өмчлүүлсэн хэдий ч худаг ус, цахилгаан эрчим хүч, гэрэлтүүлэг байхгүй учраас иргэд оршин суухад хүндрэл учирч байжээ. 

Харин сүүлийн үед  зарим иргэн тус  гудамжны нийтийн эзэмшлийн талбай, худагны замыг хааж зөвшөөрөлгүй газарт хашаа татаад байгаа юм. 


  

Холбоотой мэдээ