Бархасбадь, Санчир гарагууд сартай нэг шугаманд давхцана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-08 18:29:22
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNN/. Бархасбадь гараг дэлхийд маш ойрхон харагдана гэж АНУ-ын “Old Farmer's Almanac” одон орон судлалын байгууллага мэдээлжээ.


Одоогоор Сугар, Ангараг гарагууд наранд халхлагдсан тул бид харах боломжгүй хэдий ч энэ долоо хоногт сартай хамт Бархасбадь, Санчир гарагуудыг харах боломж тохионо.


Энэ сарын есний өдөр Бархасбадь гараг үдшийн бүрийгээс, үүр цайтал бүтэн шөнийн турш маш тод харагдах бол 11-ны орой сарны баруун тал, 12-ны өглөө зүүн талаар Санчир гараг тод үзэгдэнэ гэж мэдээлэлд дурдсан байна.


Үүнээс гадна энэ сарын 15-ны өдөр бүтэн сар гарахаас өмнө дэлхийн дээд агаар мандалд Персеидын солирын борооны хамгийн оргил үе тохиох ажээ.


Ташрамд дурдахад, наймдугаар сарыг заримдаа “Хилэм сар” гэж нэрлэдэг байна. Учир нь уугуул америкчууд Их нуурууд болон Шамплейн нуураас хилэм загас барих хамгийн тохиромжтой цаг үе гэж үздэг байжээ.

Холбоотой мэдээ