Ах дүү шатарчид амжилт дүүрэн ирлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-08-13 13:22:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.БНСУ-ын Пёнчон хотод энэ сарын 10-11-нд болсон "Дэлхийн оюуны спортын их наадам"-д Сэлэнгэ аймгийн ах дүү  бяцхан тамирчид амжилттай оролцлоо.

Нийт 17 улсын 1500 гаруй өсвөрийн тамирчин оролцсон "Дэлхийн оюуны спортын их наадам"-аас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагч, "Таван Хан" шатрын клубын тамирчин, олон улсын дэд мастер Д.Цэлмүүн 10 хүртэлх насанд алтан медаль,  түүний ах Д.Чингүн 12 хүртэлх насанд алтан медаль, мастер ангилалд 16 нас хүртэлх ангилалд шагналт дөрөвдүгээр байрт тус тус шалгарсан  байна. 

Холбоотой мэдээ