Эмэгтэй хөлбөмбөгийнхөн ФИФА-гийн сургалтанд хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-06 09:11:14

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ жил бүр ОУХБХ /FIFA/ болон АХБХ /AFС/-ны сургалтыг эх орондоо зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалт 5 өдөр үргэлжлэв.

Ирээдүй хойч үе болон залуу шинэ боловсон хүчиндээ илүү мэдлэг олгох зорилготой ФИФА-гийн эмэгтэй дасгалжуулагчийн сургалтыг энэ сарын 1-5-нд зохион байгуулж сургалтанд хамрагдсан дасгалжуулагч, тамирчид сертификат гардан авлаа. Энэ удаагийн сургалтын ФИФА-гийн сургагч багш хатагтай Хэстерин Жаннетже Де Ройс болон ФИФА-ийн хөгжлийн газрын өсвөр үе болон эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ажилтан ноён Дато Ним Кеонг нар удирдан явууллаа. Ноён Датогийн хувьд 2009 онд МХБХ-ны урилгаар анх манай улсад ирж байсан юм.

Энэ удаагийн сургалтын төгсгөлд Хэстерин Жаннетже, “Монголын тамирчдад маш их оюуны чадамж байна. Бэлтгэлийн үеэр сэтгэлгээ өндөртэй тамирчин олон байгааг анзаарсан. Дахин Монголд ирэхэд та бүхэн хөлбөмбөгийн хөгжилдөө хувь нэмрээ оруулсан, магадгүй шигшээ багийн дасгалжуулагч болсон байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье” хэмээн онцлон хэллээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ