"Таван толгойн цом-2019" шатрын тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт "Таван толгойн цом-2019" тэмцээн болж байна.
Шатрын спортыг дэмжин хөгжүүлэгч Ч.Цэцэг-Өлзий агсны нэрэмжит шатрын тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд т
эмцээнд А, В, С рейтинг ялгаагаар гурван ангиллаар өсвөрийн найм хүртэлх нас, 9-12 нас, 13-18 нас гэсэн гурван насны нийт зургаан ангиллаар тамирчид өрсөлдөж байгаа юм.
Нийт 250 гаруй шатарчин оролцож буй тэмцээн
э
нэ сарын 12-ноос 16-ны хооронд үргэлжлэх бөгөөд
тэмцээний чанар жил ирэх тусам ахиж байгааг тамирчдын төлөөлөл онцлов.
Сүүлийн жилүүдэд тус аймагт шатрын спортыг хөгжүүлэхэд "Тавантолгой" ХК-иас анхаарч ажиллаж байна. Тус компанийн тамирчин Батнасангийн Халиун 2013 оны шатар сонирхогчдын дэлхийн аварга болсон.