Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-13 18:11:13
Yesukheitumur Tumurbaatar

ВЕЛЛИНГТОН. /AP/. Шинэ Зеландад хэрэгжиж буй "худалдаж авах нөхцөлтэйгөөр галт зэвсгийн тоог бууруулах хөтөлбөр"-ийн хүрээнд галт зэвсэг эзэмшигчдээс 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ.


Өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэний улмаас 51 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан тус улс энгийн иргэдийг бүрэн болон хагас автомат галт зэвсэг эзэмшихийг хуулиар хориглосон юм.


Өнгөрсөн сарын сүүлээр хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрийн хүрээнд 10 мянга 242 ширхэг галт зэвсгийг худалдан авчээ. Мөн галт зэвсгийг хэзээ, хэрхэн олж эзэмшсэн тухай мэдээлэл шаардахгүй өршөөлийн хөтөлбөрт 1269 иргэн хамрагдаж, галт зэвсгээ хураалгасан гэж Шинэ Зеландын цагдаагийн газраас даваа гарагт мэдэгджээ. Уг хөтөлбөр 12 дугаар сарын 20 хүртэл үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ