Түрээс авалгүйгээр үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-15 12:06:01

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар аймгийнхаа хувиараа хөдөлмөр эрхлэгч, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг түрээсгүй зарж борлуулах ажлыг зохион байгуулж байна.

Булган сумын "Булганд үйлдвэрлэв" дэлгүүрээр дамжуулан зуу гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж байгаа аж.

Оёдол, гар урлалын бүтээлээс гадна орон нутгийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүн бий. Айргаараа алдартай нутгийнхны хувьд хөхүүрийг 5-150 литрийн багтаамжтайгаар хийж тавьсан байна. Үнэ нь 50,0-250,0 мянган төгрөг аж. Том хөхүүрийг хөдөөгийнхөн сонирхдог бол, айргийн амт, чанар алдагдуулдаггүй учир бага багтаамжтайг хот суурин газрынхан худалдан авч хэрэглэдэг болжээ.

Холбоотой мэдээ