БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-15 11:52:09
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт долдугаар сард зохих түвшинд тогтвортой байлаа гэж тус улсын Үндэсний статикийн товчоо /NBS/ лхагва гарагт мэдээлжээ.


Энэ оны эхний долоон сарын байдлаар аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар өссөн байна. Мөн энэ оны 7 дугаар сарын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх сараас 1.5 хувиар буурсан хэдий ч өнгөрсөн оны 7 дугаар сарынхаас 4.8 хувиар өссөн үзүүлэлт юм гэж мэдээлэлд дурдлаа.


БНХАУ-ын өндөр технологийн нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 6.6 хувиар өссөн нь бусад аж үйлдвэрүүдийн салбаруудаас 1.8 хувиар илүү байна.


Үүний зэрэгцээ 2019 оны эхний долоон сарын байдлаар хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс, тодруулбал үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 10.6 хувь болон үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 5.7 хувиар нэмэгдэж, хөрөнгө оруулалт тогтвортой өслөө гэж тайланд дурджээ.

Холбоотой мэдээ