Туульч, цуурчдын улсын хоёрдугаар уралдаан Ховд аймагт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Цайны зам өв соёлын II наадам”-ын хүрээнд “Туульч, цуурчдын улсын хоёрдугаар уралдаан” зохион байгууллаа.
Монгол тууль, цуур
хөгжмийн уламжлалт урлаг нь 2009 онд Юнеско яаралтай хамгаалах шаардлагатай
соёлын өвд бүртгэсэн байна. Тиймээс эдгээр соёлын биет бус өвийг залуу хойч
үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх, өв тээгчдийг алдаршуулах зорилтын хүрээнд тус уралдааныг 2015
онд анх
зохион
байгуулж байсан бол энэ онд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулав.
Оролцогчид эхний шатанд “Алтайн магтаал” хайлж, хоёрдугаар шатанд “Наран хөвүүн хаан” тууль хайлж өрсөлдсөн бол “Уул усны цуурай”, “Ээвин голын урсгал”, “Хур шувууны дуудлага”, “Алтайн магтаал”, “Балчин хээрийн явдал”, “Хангайн буга” зэрэг цуур хөгжмийн уламжлалт аялгууг эгшиглүүлж, ур чадвараа сорив. Уралдааны дүнг наймдугаар сарын 16-нд танилцуулах аж.

