Гол усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-19 16:49:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчид хамтран Хараа голын эрэг орчмоор амарч буй 80 гаруй иргэдэд гол усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгуулан гарын авлага тарааж, эрэг дагуух хогийг цэвэрлэжээ.Эдгээр аврагч бүлгэмийн хүүхдүүд Дархан сумын “Од” цогцолбор болон дөрөвдүгээр сургуулийн сурагчид аж.
Бүлгэмийн хүүхдүүд өөрсдийн санаачилгаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн усчин аврагчид, ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран тус ажлыг зохион байгуулжээ.

Хараа гол үерийн түвшинээс давж үерлэсэн байгаа энэ үед мэргэжлийн байгууллагуудаас гадна хүүхэд багачууд бүлгэмээрээ нэгдэн иргэд мэдээлэл өгч усанд унаж осолдох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг өгч байгаа юм.

 

Холбоотой мэдээ