Газрын тосны чиглэлээр долоон оюутан тэтгэлэгт хамрагдана

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-20 17:05:06

Дорнод/МОНЦАМЭ/.Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компани, Дорнод аймаг хооронд байгуулсан гурван талт хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу газрын тосны чиглэлээр долоон оюутан тэтгэлэгт хамрагдахаар болжээ.

Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компаниас АМГТГ-т жил бүр 150,0 мянган ам.доллар сургалтын урамшууллын санд төвлөрдүүлдэг бөгөөд үүний 50-иас доошгүй хувийг энэ жилээс Дорнод аймгийн хүүхэд, залууст тэтгэлэг болгон өгөхөөр болсон байна.  

Ингэснээр 2019 -2020 оны хичээлийн жилд газрын тос, уул уурхайн мэргэжлээр их дээд сургуульд суралцаж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн төгсөгч Г.Батгэрэл, 11 дүгээр сургуулийн төгсөгч Б.Мөнхсувд, Шинэ-хөгжил цогцолбор сургуулийн төгсөгч Б.Амаржаргал, нэгдүгээр сургуулийн төгсөгч А.Саруулзаяа, наймдугаар сургуулийн төгсөгч М.Отгонжаргал, Баяндун сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч А.Хишигжаргал нарт сургалтын 100 хувийн тэтгэлэг олгохоор болов. 

Холбоотой мэдээ