Адуучин тэмцээнийг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-08-21 13:01:08

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханхонгор суманд анх удаа "Адуучин" тэмцээнийг зохион байгууллаа. 

Тус сумын Мандах багийн нутагт энэхүү тэмцээнийг явуулсан бөгөөд тухайн нутгийн адуучин агсан Ц.Цэвэгравжаа, Ю.Сумъяа нарын нэрэмжит болгож тэдний үр хүүхдүүд, сум багийн удирдлагуудтай хамтран өргөн дэлгэр тэмдэглэлээ. 

Тэмцээнд дөрвөн сумын 38 адуучин оролцож авхаалж самбаагаа сорьсон юм. Адуучид шургуулж уургалах, эмнэг булгиулах, морин дээрээс уурга, ташуур шүүрэх, бугуйлдах гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдсөн байна. Адуучин хүний авхаалж самбаа ид хавыг гайхуулан Ханхонгор сумын Мандах багийн адуучин С.Батхуяг түрүүлж, мөн багийн адуучин Э.Мөнгөншагай удааллаа. Уг тэмцээнд шалгарсан хоёр адуучин аймгийн аварга шалгаруулах "Адуучин" тэмцээнд оролцох эрхийг авчээ. Дараа жилийн сумын аваргыг шалгаруулах цомыг Өгөөмөр багт шилжүүлэн өгсөн байна.

Холбоотой мэдээ