Тарвага агнасан иргэдэд торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-21 11:56:42

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Мэргэжлийн хяналтын газар Сайхан, Могод суманд хууль бусаар ан, амьтан агнаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.  

Шалгалтын явцад Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ аймгийн иргэд хууль тогтоомжийг зөрчин гурван ширхэг тарвага агнасныг илрүүлэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж нийт 450,000 төгрөгийн шийтгэл, 1,020,000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж барагдууллаа гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Тарваганы тоо толгой цөөрч, тархац нутаг хумигдаж байгаа учраас БОАЖЯ 2020 он хүртэл тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон юм.

Холбоотой мэдээ