Ялалт гүүрний засварын ажил дуусав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-21 17:03:49

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Чойбалсан хот дахь зүүн цементэн гүүр буюу Ялалт гүүрний их засварын ажил дууслаа. Гүүрний засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “ЗМЗ” компани өнгөрсөн 6 дугаар сарын 15-наас эхлэн гүйцэтгэсэн юм. 

Тус гүүр нь 1939 онд цэргийн зориулалтаар ашиглалтад орж байсан түүхтэй. Үүнээс хойш их засварт орж байгаагүй төдийгүй 2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч их засварын ажил хийх шаардлагатай гэж дүгнэж байсан. Аймаг, орон нутгийн удирдлагууд холбогдох дээд байгууллагуудад удаа дараа хүсэлт тавьсны дагуу энэ жил ийнхүү засварт ороод байгаа юм. 

Гүүрний их засварын ажилд 30 орчим хүн ажиллажээ. 

Холбоотой мэдээ