Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-08-21 17:06:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпын наадамд спортын 16 төрлөөр 160 тамирчин, дасгалжуулагч, 150 бэлтгэл хангагчтай шигшээ баг бүрдүүлээд байна. БСШУСЯ журмын дагуу спортын мэргэжлийн холбоодтой гэрээ байгуулан санхүүжилт хийж, хяналт тавин ажиллаж байна.


“Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүний өмсөх спортын хувцасны загварын уралдааныг загвар зохион бүтээгчдийн дунд нээлттэй зарлан сонгон шалгаруулснаас “Мишээл&Амазонка”  агентлагийн загвар шалгарчээ. Энэ нь үндэсний загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгчдийг дэмжсэн чухал алхам болсон хэмээн албаныхан үзэж байна.

Мөн өдөр тутмын бэлтгэлд Япон улсын Мизүно компанийн иж бүрэн хувцсыг хэрэглэхээр гэрээ байгуулсан байна. 

Холбоотой мэдээ