Бага ангийн сурагчдад монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн Иргэний боловсролын хичээлийн агуулга, номд бага зэрэг өөрчлөлт оржээ.
1-5 дугаар ангийн сурагчдад монгол ёс хүмүүжлийн
хичээл, 6-12 дугаар
ангид иргэний ёс зүйн хичээл орно. Сурах бичгийн агуулгыг шинэчлэхэд эрдэмтэд,
зургийн баг ажиллажээ. Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засан сайжруулна. Цаг
үеийнхээ шаардлагыг дагаад өөрчилж шинэчилж байх нь зөв хэмээн БСШУС-ын сайд
Ё.Баатарбилэг хэллээ.