“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-23 11:14:07
Yesukheitumur Tumurbaatar

ЛОНДОН. /Independent/. Их Британийн хамгийн том сүлжээ супермаркет “Morrisons” компани дөрвөн дэлгүүрээ хааж, хэдэн зуун ажилтнаа цомхотгох болсноо мэдэгджээ.


Сүүлийн гурван сарын хугацаанд хаах гэж буй дэлгүүрүүдийн борлуулалт буурсан шалтгаан болон үлдсэн 493 дэлгүүрийн үйл ажиллагааг тогтвортой байлгах үүднээс зарим дэлгүүрийг хаахаар шийдсэн гэж мэдэгдэлд дурдав.


Их Британийн Солихалл, Уиган, Кроули, Суиндон хотууд дахь дэлгүүрүүд хаагдсанаар ойролцоогоор 240 хүн ажлын байргүй болох юм. Тус компанийн борлуулалт сүүлийн гурван сарын хугацаанд 2.7 хувиар буурсны зэрэгцээ энэ сард ч үргэлжлэх төлөвтэй байна гэж маркетинг, судалгааны “Кантар” компаниас мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ