Д.Цогтбаатар сайд Аргентины Гадаад хэргийн сайдтай утсаар санал солилцов

Монголын мэдээ | Улс төр
ulzii@montsame.mn
2019-08-24 13:02:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэргийн  сайд Хорхе Фауриетэй наймдугаар сарын 23-ны өдөр утсаар ярьж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд нар хоёр талын уулзалт, яриа хэлэлцээг идэвхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон талт дипломат үйл ажиллагааны чиглэлээр уялдаатай  ажиллахаар тохирсон байна.

Холбоотой мэдээ