Улаанбаатарт бага зэргийн бороо орно

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-08-25 09:00:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төв болон зүүн  аймгуудын нутгийн зарим газраар, маргааш нутгийн зүүн хэсгээр бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 8 дугаар сарын 25-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ