Умардын эм цагаан хирсийн өндгөн эсэнд хиймлээр үр тогтоож чаджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-27 12:23:27

ПРЕТОРИЯ. /Reuters/. Өдгөө дэлхий дээр хоёрхон үлдсэн умардын эм цагаан хирсээс гарган авсан 7 өндгөн эсэнд эрдэмтэд хиймлээр үр тогтоож чаджээ.


“Үр хөврөлийн амьдрах чадварыг бий болгоход шаардлагатай нэгэн чухал алхмыг хийлээ” хэмээн эрдэмтэд тэмдэглэсэн байна. Энэхүү ажлын үр дүнд амьтдын устаж үгүй болж буй төрөл зүйлийг сэргээнэ гэж найдаж байгаагаа мэргэжилтнүүд онцолжээ.


Үр тогтооход шаардлагатай байсан эрэгтэй биологийн материал нь хөлдүү хэлбэрт хадгалагдаж байсан аж. Тус генийн материалыг умардын дөрвөн эр цагаан хирсээс авч байжээ. Хамгийн сүүлийн умардын эр цагаан хирс Кени улсад өнгөрсөн онд үхжээ. Харин өндгөн эсүүдийг Кени улсын "Ол Пежета" дархан цаазат газарт хамгаалалтад байгаа Нажин, Фату гэх нэртэй эм хирсүүдээс авсан байна.  

Холбоотой мэдээ