Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-08-29 07:36:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар есдүгээр сарын 2-ныг хүртэл бороо хур татарч, өдөртөө дулаарч, тариа, ногоогоо хурааж, хадлан тэжээл бэлдэхэд таатай нөхцөл бүрдэж байна.

2019 оны 8 дугаар сарын 29-ний 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Алтайн өвөр говиор 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ