Мөрөн суманд тарвас анх удаа тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-29 21:07:55

Хэнтий /МОНЦАМЭ/ Мөрөн суманд ногоочин С.Норовсамбуу энэ жил тарвасыг анх удаа  нутагшуулан тариалжээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Ганбямба ногооных нь талбайд очиж танилцав. С.Норовсамбуу ярихдаа “Гуравхан сарын өмнө хоосон тал байсан талбайд жимс ногоо халиуран ургаж байгаа нь аймгийн Засаг дарга Н.Ганбямбын ач тус. Тарвас тариалах чин хүсэл байсан ч тариалах газар байхгүй тул аймгийн даргад хүсэлтээ тавихад маш сайхан хүлээн авч асуудлыг маань яаралтай шийдвэрлэж өгсөнд туйлын баяртай байна. Тиймээс өнөөдөр аймгийн даргыг урьж ажлынхаа үр дүнг танилцуулж байна” гэв.

Тэрбээр Хэрлэн нэгдүгээр сургуулийн бага ангийн багшаар 19 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд зуныхаа амралтаар Мөрөн суманд таван га газар авч, гурван га-д тарвас үлдсэн талбайд төмс, хүнсний ногоо тариалжээ.

Холбоотой мэдээ