“Dorian” хар салхи Багамийн арлуудыг дайрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-02 15:39:42
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Reuters/. Тавдугаар ангилалд хүрсэн “Dorian” хар салхи 285 километр цагийн хурдтайгаар Багамийн арлуудын баруун хойд нутгаар дайран өнгөрчээ.


АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвийн мэдээлснээр, тус бүс нутгийг дайран өнгөрсөн энэхүү “Dorian” хар салхи орчин цагт тохиолдсон хамгийн хүчтэй хар салхи болсон байна. 


Багамийн арлуудын нэр бүхий бүс нутгаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Мөн хар салхинаас үүдэн далайн давлагаа 7 метр өндөрт хүрэх магадлалтайг албаныхан анхааруулж, даваа гарагийн орой АНУ-ын Флорида муж улсын зүүн эрэгт хүрнэ гэж тооцоолжээ.

Холбоотой мэдээ