Хонконгчууд хуулийн төслийг эргүүлэн татахыг хангалтгүй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-05 14:44:35

ХОНКОНГ. /NHK/. “Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөл”-ийг эргүүлэн татна гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мэдэгдсэнийг үл харгалзан Засгийн газрыг эсэргүүцэгчид жагсаал цуглаанаа үргэлжлүүлжээ.


К.Лам дахин хэлэлцээ хийхийг жагсагчдад уриалаад, улс төрийн янз бүрийн үзэл бодолтой, нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг оролцохыг урьсан байна. Мөн тэрбээр лхагва гарагт хийсэн мэдэгдлийнхээ талаар хэлэхдээ, Засгийн газрыг эсэргүүцэгч хөдөлгөөний бүх шаардлагыг биелүүлсэн гэжээ.


Дунд, ахлах сургуулийн сурагчид хичээлдээ суухын өмнө гинжин хэлхээ үүсгэн нэгдмэл байж, бүх шаардлагаа биелүүлэхийг Засгийн газарт уриалсны дараа дээрх хэвлэлийн бага хурал болжээ. Түүнчлэн К.Лам хуулийн төслийг эргүүлэн татах талаар мэдэгдсэний дараа ч цагдаагийн ажилтнууд болон жагсагчдын дунд сөргөлдөөн үүссэн байна.


Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэгчдийн өрнүүлсэн жагсаал олон сарын турш үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд жагсагчдын шаардлага улам өргөжсөний дунд Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг огцрох зэрэг асуудал багтаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ