“Galaxy Fold” ухаалаг утсыг Европын зах зээлд худалдаална

Дэлхийд | Сонин хачин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-06 11:59:44
Yesukheitumur Tumurbaatar

БРЮССЕЛЬ. /CGTN/. БНСУ-ын "Samsung" компани “5G” сүлжээ дэмждэг “Galaxy Fold” загварын эвхэгддэг ухаалаг гар утсаа ойрын хугацаанд Европын зах зээлд худалдаалж эхлэх төлөвтэй байна. 


1977 ам.долларын үнэтэй ухаалаг гар утсыг хоёр долоо хоногийн дотор Их Британи, Франц болон Германы зах зээлд борлуулахаар төлөвлөсөн гэж “Samsung” компанийн Европын худалдаа хариуцсан борлуулалтын албаны дарга Марк Ноттон “IFA” технологийн үзэсгэлэн яармагийн үеэр мэдэгдсэн байна.


Хэрэглэгчдэд удаан хугацаагаар хүлээлт үүсгэсэн “Galaxy Fold” гар утсыг АНУ-ын зах зээлд өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргахаар төлөвлөж байсан боловч дэлгэцэнд үүссэн доголдлын улмаас хойшлуулаад байсан юм.

Холбоотой мэдээ