“Хэнтийн намрын баяр”-ыг 13 дахь жилдээ зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-07 10:01:25

Хэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтий намрын баяр” үзэсгэлэн худалдааг энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулж байна. 

Энэ жилийн үзэсгэлэн худалдааг Монгол Улсад атар газар эзэмшиж газар тариаланг бие даасан салбар болгосон түүхт 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлог болж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, ХХААГ-ын төлөөллүүд, сумдын баялаг бүтээгчид оролцов. Нийт 18 сум, таван тосгоны 300 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр Цэнхэрмандал, Дархан сумынхан “Сум сурталчлах өдөрлөг” зохион байгуулж, өөрсдийн сумдын онцлогийг танилцуулж, иргэдэд айраг цагаа, идээ шүүсээр үйлчилж, урлагийн тоглолт үзүүллээ.

Өнөөдөр “Хэнтий намрын баяр-2019” үзэсгэлэн худалдааны хаалтын үйл ажиллагаа болох бөгөөд “Шилдэг сумд”, “Шилмэл мал”, “Шинэ ургацын баяр”,  “Эрүүл хүнс”, “Нэг суурин-Нэг бахархал” шалгаруулах үйл ажиллагаануудаас шилдгүүд тодорно.


 

Холбоотой мэдээ