Он гарснаас хойш Венесуэлийн инфляци 2674 хувьд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-06 15:52:00

КАРАКАС. /TASS/. Инфляцийн түвшин Венесуэлд өнгөрсөн 1 дүгээр сараас 8 дугаар сарын хугацаанд 2674 хувьд хүрчээ. Энэ тухай Венесуэлийн Үндэсний ассамблейн санхүүгийн асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүн Анхель Альварадо мэдэгдсэн байна. 


"Венесуэлд гиперинфляци болсон хэвээр байна.  Жилийн дүнгээр үнийн өсөлт 135000 хувь давжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 40 мянган боливар буюу 1.7 ам.доллартай тэнцэж байгаа нь сарын хугацаанд өргөн хэрэглээний барааны 2-хон хувийг худалдан авах боломжтойг харуулж байгаа юм" хэмээн Альвадор мэдэгджээ.


Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, тус улсыг 4 сая орчим хүн орхин явжээ. 

Холбоотой мэдээ