Улсын харцага О.Хангай шырим барилдаанаар мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-07 16:44:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн тулааны спортын наадам БНСУ-ын Чунжу хотноо наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 6-нд болж наадмын сүүлчийн өдөр солонгос үндэсний шырим барилдаанаас О.Хангай мөнгөн медаль хүртжээ.


Тэрбээр шырим бөхийн хамгийн хүнд жинд эзэн орны тамирчинд ялагдан мөнгөн медаль зүүлээ. О.Хангай 2018 оны сүүлчээр БНСУ-д болсон шырим барилдааны тэмцээнд түрүүлж байсан удаатай. Дэлхийн тулааны спортын наадамд 100 шахам орны 4000 тамирчид таеквондо, ушу, кэндо, жюү жицү, самбо, муайтай, кикбокс, бүстэй барилдаан зэрэг 20 спортын төрлөөр хүч сорьсон байна.


Монгол Улсын баг тамирчид 7 алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарлаа.

Холбоотой мэдээ