Бэлчээрийн газрыг өнжөөх нь бэлчээрийн талхагдлаас сэргийлнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-11 10:16:22

Завхан /МОНЦАМЭ/. Завханы нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг бэлчээрийн газар эзэлж байна. Эдгээр бэлчээрийн газар нутгаас бэлчээрт тохиромжгүй 300-аад мянган га газар байгаа талаар мэргэжлийн байгууллага мэдээлэв.

Тодруулбал хад, асга, элс, бүхий газар Алдархаан, Дөрвөлжин гэх мэт зургаан суманд голлон байрлаж байна. Мөн Эрдэнэхайрханы Бор хярын элс, Дөрвөлжин сумын Урд нуруу, Бага нуурын, Ханхарын элс-Сарлагийн бөөрөг, Яруу сумын Хүрэн хөндий, Олгой сүв, Сантмаргацын Мондгорын толгой, Цэцэн-Уулын Хотгорын сүвнээс Баруун монгол, Элст нуруу, Байцын хяр, Түдэвтэйн тэмээн чулууны хяр зэрэг 208300 га бэлчээр усгүй, алслагдсан, бартаа саад ихтэй гэсэн үндсэн шалтгаанаар ашиглалтгүй байна.

Ийнхүү бэлчээрийн газрын зарим хэсэг ашиглалтгүй байгаа нь бүс нутагт малын хэт бөөгнөрөл үүсгэж, бэлчээрийн даац хэтрэн талхагдлын хүрээг нэмэгдүүлэх нөхцөл болоод байгаа аж. Хэдийгээр өнгөрсөн зун хур бороо элбэг, газрын гарц сайн, намаржаа хэвийн байгаа ч өвөлжилтөд эртнээс бэлтгэж бэлчээрийн даац хэтэрсэн газруудыг сэлгэх, өнжөөх үйл ажиллагааг явуулах нь зүйтэй хэмээн аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ