Террористууд “Facebook”-ээр дамжуулан зэвсэг худалдан авдаг байж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-08 11:36:56

НЬЮ-ЙОРК. /TASS/. Террористууд “Facebook” нийгмийн сүлжээний интернэт дэлгүүрийг ашиглан зэвсэг худалдан авдаг байж болзошгүй гэж “The New York Times” сонинд бичжээ.

“Эндээс гар буу, гар бөмбөгөөс эхлээд хүнд пулемёт, залуурт пуужин зэрэг олон төрлийн зэвсгийг худалдан авч болдог аж. Тухайлбал, АНУ болон тус улсын холбоотон орнуудаас Ойрхи Дорнодын улсуудад нийлүүлдэг зэр зэвсгийг интернэт дэлгүүрүүдээр борлуулдаг байна. “The New York Times” сонинд бичсэнээр, ийм төрлийн дэлгүүрүүд “Лалын улс” болон бусад террорист бүлэглэлүүд хүчээ авсан  бүс нутгуудад олноор нээгдсэн аж. Эдгээр дэлгүүрүүд энэ оны нэгдүгээр сараас хувь хүн зэвсэг худалдахыг хориглохын тулд “Facebook”-ээс гаргасан журмыг зөрчсөөр байгаа юм.

Зэвсэг зардаг зургаан дэлгүүрийг хаасны дараа “Armament Research Services” гэдэг судалгааны албаны явуулсан шалгалтын тайланг “The New York Times” –ийн сэтгүүлчид энэ долоо хоногт “Facebook”-т өгчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ