Какүрюү М.Ананд, Такакейшо, Окиноүми нар Аки башёг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-11 17:11:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны дараа 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Сэкиваке Такакейшо, Маэгашира Окиноүми нар нэг ч унаагүй Аки башёг тэргүүлж явна.


Өнөөдөр Их аварга Какүрюү М.Ананд, Ичиножёо А.Ичинноровтой барилдан төвөггүйхэн давснаар дөрөв дэх даваагаа авсан бол Ичиножёо аваргад унаснаар 1 даваа, 3 унаатай байна. Гүржийн бөх Озэки Точиношин энэ өдөр дахин унаснаар 2 даваа, 2 унаатай боллоо.

Холбоотой мэдээ