Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Замын-Үүд суманд ажиллав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-09-12 12:33:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Замын-Үүд суманд ажиллаж улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцан, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, барилгын компаниудад ажлыг чанартай, түргэн шуурхай гүйцэтгэх чиглэл өглөө.

Тус суманд ерөнхий боловсролын сургуулиас хүнд даацын авто зам хүртэлх 300м хатуу хучилттай авто зам, “Мандах наран” хорооллоос “Заан” зоог хүртэлх 800 м урт явган хүний зам, ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, бага сургуулийн урд хэсгийн 1500 м2 авто зогсоол, Сүлд багийн есдүгээр хэсгийн хороолол дундах авто замын ажил дуусчээ.

Харин босоо тэнхлэгийн АН-3 авто замаас хотын төв хүртэлх 4,2 км авто замын ажил 90 хувь, эмнэлгийн барилгын ажлын явц 85 хувь, гуравдугаар багийн халуун усны барилга 80 хувь, долдугаар цэцэрлэгийн барилгын ажил 40 хувь, “Иргэдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажил 20 хувь, Нэгдсэн эмнэлгийн урд талын 316м хатуу хучилттай авто зам ажлын гүйцэтгэл 10 хувьтай байна.

Мөн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогын дагуу 09 дүгээр сарын 01-нээс боомтын үйл ажиллагааг түр горимд шилжүүлсэн.

Холбоотой мэдээ