Төслийн үр шимийг 3000 гаруй иргэн хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 16:09:59

Завханы Хөдөлмөрийн хэлтсээс чадавхжуулах сургалт хийлээ.

Энэ удаагийн сургалтанд 24 сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож 2016 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг авчээ. Энэ үеэр Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Өнөөдрийн байдлаар Завханы 24 сумд Хөдөлмөрийн хэлтсээр 14 төсөл хөтөлбөр хэрэгжиж төслийн үр шимийг 3700 гаруй иргэн хүртжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ