Дуучин Адель харш худалдан авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-18 14:17:09

МОСКВА. /РИА Новости/. Их Британийн дуучин Адель Беверли-Хиллз хот дахь хуучин нөхрийнхөө гэрийн ойролцоо 11 сая ам.доллараар харш худалдан авжээ.


Тийнхүү хамт байсан хосууд одоо бие биетэйгээ ойрхон амьдрах болсон гэнэ. “Грэмми” болон “Оскар”-ын шагналын эзэн, дуучин Аделийн шинээр худалдан авсан харш нь 5 унтлагын өрөө, 6 угаалгын өрөө, офис, уран сайхны студи, номын сан, бэлтгэлийн заал болон өөр олон өрөөтэй гэнэ.


9 жил үерхэж, хамт амьдраад 3 жил болсон нөхрөөсөө салж байгаа тухайгаа дуучин Адель энэ оны 4 дүгээр сард мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ