Дундговийн театрынхан Олон улсын театрын наадамд амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын Драм анги, Алтан Од-2 нэгдлийн уран бүтээлчид ОХУ-ын Эрхүү хотноо болсон А.И.Вампиловын нэрэмжит Олон улсын театрын наадамд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.
Олон улсын энэхүү наадмыг 12 дахь
жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд тус наадамд гурав
дахь удаагаа оролцож байгаа ажээ.
Энэ жилийн наадамд долоон орны 17
театр, чуулгын уран бүтээл оролцож, тус аймгийн ТХДЖТ-ын жүжигчид Монгол
Улсаа төлөөлөн “Ууган хүү” жүжгээрээ оролцжээ.
Жүжгийн ерөнхий продюсерээр Урлагийн
гавьяат зүтгэлтэн, ТХДЖТ-ын дарга Д.Доржсүрэн, ерөнхий найруулагчаар МУСТА
С.Ариунбямба, Ерөнхий зураачаар О.Баярмагнай нар ажиллажээ.
Тус наадмын урлаг судлаач,
шүүмжлэгчдийн зүгээс "Ууган хүү" жүжгийн шинэлэг найруулга, тайз
засал чимэглэл, жүжиглэлтийн ур чадвар, дуу, гэрлийн найруулгыг өндрөөр үнэлсэн
бөгөөд Ленинград хот, Франц зэрэг улс орнууд
Олон улсын наадамдаа оролцохыг урилаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.