“Эко Баян-Өндөр” төслийн хүрээнд 15 мянга га талбайд жимс тариалжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-09-19 12:58:15
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтын санаачилгаар 2017 онд Эко Баян-Өндөр төсөл хэрэгжиж Булган аймгийн Бугат сумын нутагт 10 га талбайд 10000, Говил багийн Баянцагаан багт 5 га талбайд 5000 мянган ширхэг жимсний мод тариалжээ.  

Тариалалт энэ жилээс үр шимээ өгч иргэд жимсээ хурааж эхэлсэн байна. Хураасан жимсээ жимс, жимсгэнэ боловсруулах цехэд худалдаж эхэлжээ.

“Эко Баян-Өндөр” төсөл нь орон нутгийн өрхийн үйлдвэрлэгч, тариаланч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой юм. Тус төсөл хэрэгжиж эхэлснээр малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, цагаан идээ, хүнсний ногоо тариалалт, модон эдлэл, гар урлал, артишок цайны үйлдвэрлэл, жимс жимсгэнэ тариалалт, боловсруулалт гэхчилэн нийт 14 нэр төрлийн үйлдвэрлэлийг дэмжин бойжуулсан байна.

 


 

Холбоотой мэдээ