Афганистанд дахин халдлага болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-20 09:45:05
Yesukheitumur Tumurbaatar

КАБУЛ. /Aljazeera/.  Афганистаны өмнөд нутгийн Калат хотын эмнэлгийн гадна ачааны автомашин дэлбэрсний улмаас 20 хүн амиа алджээ.


Хохирогчдын дийлэнх нь эмч, өвчтөнүүд байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэхүү халдлагын хариуцлагыг “Талибан” бүлэглэл хүлээсэн байна.


Үүний зэрэгцээ Афганистаны Засгийн газрын хүчин Ирак дахь "Лалын улс" бүлэглэлийн ашиглаж байсан хорогдох байрыг дроноор устгах зорилготой агаарын цохилт өгөх ажиллагаа явуулсан боловч санамсаргүйгээр Нангархар мужийн Хогяни дүүргийн тариалангийн талбайг бөмбөгджээ. Үүний улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 40 хүн шархадсан байна. Афганистаны Батлан хамгаалах яам энэхүү мэдээллийг үнэн болохыг нотолсон боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Холбоотой мэдээ