Бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаанд сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-09-20 08:01:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 21. Сугар гараг. Чөлөөт эх одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр.


Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Ус


Өдрийн наран 6 цаг 32 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа  арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам  хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.


Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ