“Facebook” нэг удаагийн хуванцар савыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-20 11:26:33

САН-ФРАНЦИСКО. /CNN/. Facebook” компани дэлхий даяарх шинэ оффисууддаа цэвэр усны нэг удаагийн хуванцар савны хэрэглээг хориглохоор болжээ. Үүний оронд ажилтнуудад зориулсан усны төхөөрөмжүүдийг суурилуулах ажээ.


Facebook” компани уг шийдвэрийг гаргаснаар хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хориглосон дэлхийн томоохон компаниудын нэг болж байна.


Хуванцар бүтээгдэхүүний сөрөг нөлөөний талаарх олон нийтийн ойлголт нэмэгдэхийн хэрээр компаниуд, фитнесс болон бялдаржуулах төвүүд, дэлгүүрүүд нэг удаагийн хуванцар савны оронд шил, хөнгөн цагаан, цаасан бүтээгдэхүүнийг санал болгож эхэлжээ.


Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотын олон улсын нисэх буудал усны хуванцар сав хэрэглэхийг хориглосон бөгөөд уг нисэх буудалд жил бүр 4 сая орчим ширхэг усны хуванцар сав худалдаалагддаг ажээ. 

Холбоотой мэдээ