“WarnerMedia” электрон тамхины сурталчилгаанаас татгалзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-20 13:06:36

МОСКВА. /TASS/. Электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Америкийн “WarnerMedia”, “Viacom” медиа холдинг болон “CBS” телевиз электрон тамхины сурталчилгаанаас татгалзах шийдвэр гаргажээ.


"АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн электрон тамхины хор хөнөөлийн тухай анхааруулгыг харгалзан үзэж зар сурталчилгааныхаа бодлогоо бид эргэн харсан. Электрон тамхины сурталчилгааны саналыг бид дахин хүлээн авахгүй” хэмээн WarnerMedia” телевизийн суваг мэдээлсэн байна.  


Харин “Viacom” медиа холдингийн төлөөлөгчид мэдэгдэхдээ "Электрон тамхи нь хүнд өвчин үүсгэдэг байж болзошгүй хэмээн эмч нарын тайланд дурдаад байгаатай холбоотойгоор бид энэ төрлийн бүтээгдэхүүний сурталчилгаанаас татгалзаж байгаа" гэжээ.  


Электрон тамхи хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг эсэх талаарх маргаан АНУ-д сүүлийн үед хурцдаад байгаа юм. 

Холбоотой мэдээ