Малчин өрхийн 66,9 хувь цахилгаан хангамжтай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Мал аж ахуй дахь хөдөлмөрийн бүтээмж, үр ашгаас малчдын амьжиргааны түвшин шууд хамаарч байна гэж Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Бямбацогт ярилаа.
Малчин хүн зах зээлд ажиллах арга ухаанаа зөв олж,
чармайн хөдөлмөрлөж бүтээж чадвал өвөлжөө хаваржаандаа тохилог орон сууцтай, гэрэл цахилгаан, хөдөлгөөнт харилцаа холбоо, автотээврийн
хэрэгсэлтэй болж, төв суурины оршин
суугчдаас дутахааргүй амьдрах болжээ. Булган аймгийн малчин өрхийн 66.9 хувь цахилгааны
эх үүсгүүртэй, 64.5 хувь телевизортой
байна. Мөн 23.7 хувь автомашинтай, 6.1 хувь трактортой болж, нүүдэл хийх, хадлан тэжээл, түлээ түлшээ бэлтгэх тээврийн хэрэгсэлтэй байна.
-Манай
малчид мал маллагааны уламжлалт арга, малын гаралтай түүхий эдийг өрхийн
нөхцөлд боловсруулах, ашиглах технологийг гарамгай эзэмшсэн хүмүүс. Харин зах
зээлийн үеийн аж ахуйг удирдан хөтлөх, түүхий эд материал, мөнгө, санхүүгийн
нөөцийг бүрдүүлэх, захиран зарцуулах, арвижуулах чадвар дутмаг байгаа юм. Тэгэхээр малчдад мал аж ахуйн бизнесээ удирддаг өрхийн
үйлдвэрлэгч, бизнесмен, шинжлэн ухааны ололтыг хэрэгжүүлэгч байх мэдлэгийг эзэмшүүлэх
ажлыг зохион байгуулж байна гэж мэргэжитэн Ц.Бямбацогт хэллээ.