Шилмэл малын дуудлага худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-21 11:28:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/  Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Үржлийн шилмэл мал-2019” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20, 21-ний өдрүүдэд болж байна.

Уг үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ болж буй бөгөөд энэ удаа тус аймгийн 16 сумын 60 гаруй малчин 259 толгой малтай хүрэлцэн иржээ. Үзэсгэлэн худалдаагаар гойд ашиг шимт мал шалгаруулах, үржлийн шилмэл малын дуудлага худалдаа болон борлуулах үйл ажиллагаа болох юм. 

“Үржлийн шилмэл мал-2019” үзэсгэлэн худалдааг Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгуулж байна
Холбоотой мэдээ