Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч Венкая Найду бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-21 04:27:19
@s_munkhbaatar

Шинэ Дели /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражяа Сабхагийн дарга Венкая Найду бараалхаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг өргөн хүрээнд ярилцсан юм.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга газрын тос дамжуулах хоолой барихаас илүүтэй, төмөр зам тавих асуудлаар Ерөнхий сайд Н.Модитой нэгдсэн ойлголтод хүрсэн гэдгээ дурдаад, ингэснээр ганцхан газрын тос бус таваарын бүтээгдэхүүн, зорчигч тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх олон талын үр өгөөжтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Улмаар Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражяа Сабхагийн зүгээс Монгол Улсын дээрх саналыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.


Талууд мөн боловсрол, соёл, хүмүүнлэгийн болон бусад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Холбоотой мэдээ