Нүдний болор суулгах мэс заслыг үнэ төлбөргүй хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-24 11:27:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нүдний болор цайх эмгэгтэй иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотноо нүдний болор суулгах мэс засалд хоёр дахь жилдээ үнэ төлбөргүй хамрагдлаа.

Өнгөрсөн онд БНХАУ-ын Эрээн хотод нүдний болор суулгах мэс засалд 21 иргэн үнэ төлбөргүй хамрагдсан бол энэ удаа Дорноговь аймгийн 64-85 насны 61 иргэн мэс засал хийлгэжээ.

Орон нутагт хийх боломжгүй нүдний мэс заслыг үнэ төлбөргүй хийхийн зэрэгцээ нүдний эмч сувилагч нарыг туршлага судлуулах, дадлагажуулах ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Нүдний болор суулгах мэс заслыг Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Засгийн газартай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хийсэн байна

Эрс тэс уур амьсгал, цаг агаарын хүнд нөхцөлөөс үүдэж говь нутгийн иргэдэд нүд өвдөх, нүдний болор цайх эмгэг нийтлэг тохиолддог аж.

Холбоотой мэдээ