Дэлхийн хөгжил цаг уурын өөрчлөлттэй хамтран тэмцэхийг шаардаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-24 12:44:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. Орчин үед цаг уурын өөрчлөлттэй тэмцэх нь дэлхийн эдийн засгийг амжилттай хөгжүүлэх зайлшгүй нөхцөл болсон бөгөөд энэ тэмцэл нь хамтын хүчин чармайлтаа гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгээс шаардаж байна гэж үзэж байгаагаа Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлжээ.


“Цаг уурын өөрчлөлт бол бүх улс орны өмнө тулгараад буй асуудал. Ирээдүй хойч үеийн хувь заяа энэ чиглэлд бид хамтран хүчин зүтгэл гаргахаас шалтгаална. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд авах арга хэмжээг эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэхэд авах арга хэмжээтэй нийцүүлэх хэрэгтэй. Нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологид шилжих нь эдийн засгийн өсөлтийг хурдасгах зайлшгүй нөхцөл юм. Эдгээр асуудлаар олон талт хамтын ажиллагаа явуулж, үүрэг хариуцлагаа хуваарилахдаа “хамтдаа, гэхдээ янз бүрээр” зарчмыг баримталж, нөөц бололцоогоо нэмэгдүүлэхэд нь хөгжиж буй орнуудад туслах хэрэгтэй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн Хятад улс цаг уурын өөрчлөлттэй тэмцэх гол стратегиа баримталсаар байх бөгөөд энэ асуудлаар хүлээсэн олон улсын үүрэг хариуцлагаа чанд мөрдөх болно гэдгийг Хятадын Гадаад хэргийн сайд цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ