Багийн Засаг дарга болон эмч нарыг унаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-25 21:29:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Солтаны санаачилгаар Баян-Өлгий аймгийн Бугат, Ногооннуур, Улаанхус, Сагсай, Цэнгэл сумын 43 багийн Засаг дарга болон хүний эмч нарт өнөөдөр мотоцикл олголоо.

"Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил"-ийн хүрээнд хийсэн уг ажлыг улсын төсвөөс санхүүжүүлсэн байна. Мотоциклыг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа Өлгий хотын төв талбайд болж, УИХ-ын гишүүн Г.Солтан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, А.Камелият нар гардуулж өглөө.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан хөдөө сумуудын багийн эмч нар ажлын хүнд нөхцөлд ажиллаж байгааг дурдаж, цаашид Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах хууль санаачлах замаар тэдний ажиллах боломжийг сайжруулахыг УИХ-ын гишүүн Г.Солтанаас хүслээ.

Ташрамд дурдахад, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2015 онд тус аймгийн 51 багийн эмчид хөдөлмөр хамгааллын хувцас, мотоцикл олгож байсан ажээ.

  

Холбоотой мэдээ