Парагвайд визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-26 14:24:55
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Парагвай Улсын Гадаад хэргийн сайд Антонио Ривастай уулзлаа.


Уулзалтаар талууд Монгол, Парагвайн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр манай улсын иргэд тус улсад визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.

Холбоотой мэдээ