Турк, Азербайжан, Гүрж хамтарсан цэргийн сургууль хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-27 10:59:41
Yesukheitumur Tumurbaatar

БАКУ. /Anadolu/. Азербайжан, Турк, Гүрж улсын “Кавказын бүргэд 2019” хамтарсан цэргийн сургууль Азербайжаны нийслэл Баку хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.


Хамтарсан цэргийн сургуулийн нэг хэсэг болох буудлагын сургууль амжилттай болж дуусжээ. Буудлагын сургуулийн үеэр гар бөмбөг, гар буу, дурантай буу болон хагас автомат буунаас гадна мина шидэгчийг ашигласан гэж Азербайжаны Үндэсний батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Үүний зэрэгцээ тус цэргийн сургуулийн үеэр гэмтсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, барьцаалагдсан хүмүүсийг аврах, байг устгах зэрэг даалгаврыг гүйцэтгэсэн байна.


Азербайжан, Турк, Гүрж улсын Батлан хамгаалахын сайд нарын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу 9 дүгээр сарын 23-нд эхлүүлсэн энэхүү цэргийн сургууль 10 дугаар сарын 01-нд дуусах юм. Энэ удаагийн цэргийн сургуульд Пакистаны цэргийн албан хаагчид ажиглагчаар оролцож байна.

Холбоотой мэдээ