Цагдаагийн манлайлал, ур чадвар тэмцээнд Т.Амарбаяр тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-27 10:45:46

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагдаагийн газраас алба хаагчдынхаа дунд “Манлайлал, ур чадвар” тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ тодруулжээ.

Тус үйл ажиллагаа нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хангах, удирдах албан тушаалтны манлайллыг дээшлүүлэх, тэдний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлж, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой ажээ.

Тэмцээнийг нийт найман төрлөөр ахлах, тасаг, хэсгийн дарга, ахлах албан тушаалын нөөцөд авсан нийт 17 алба хаагчийн дунд зохион байгуулжээ. Ийнхүү нийлбэр дүнгээр тэмцээний тэргүүн байрыг аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Амарбаяр 23 оноогоор эзэлжээ. Харин дэд байрыг Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Цэрэнчамба, гуравдугаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Гантөмөр нар тус тус эзэллээ хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. 


Холбоотой мэдээ