БНСУ-ын хилээр зарим мах, махан бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхийг хориглолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-09-28 19:27:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ыг зорьж байгаа иргэдийн анхааралд хүргэх мэдээ байна. БНСУ-ын хилээр мах махан бүтээгдэхүүнээс гадна дараах зүйлсийг нэвтрүүлэхийг хориглож байна. БНСУ-ыг зорихдоо иргэн та дорхи зөвлөмжийг анхаарна уу.

Хориглосон зүйл:

                    -Нохой, муур, гэрийн тэжээвэр шувуу

-Үхрийн мах, гахайн мах, тахиа, галуу, зайдас, хиам, хатаасан мах, лаазалсан бүтээгдэхүүн, чанасан мах, боловсруулсан үхрийн мах, карри зэрэг

-Эвэр, яс, өд

-Сүү, бяслаг, цөцгийн тос

-Өндөг, шувууны өндөг, боловсруулсан өндөг, чанасан өндөг

-Тэжээвэр амьтны хоол, хөнгөн зууш зэрэг багтсан байна.

Дээрх зүйлсийг Солонгос улсын хил гаальд авч яваагаа мэдэгдэлгүй оруулахаар завдсан тохиолдолд 10 сая вон хүртэлх торгууль ноогдуулах юм байна.


Холбоотой мэдээ